Дуучин З.Болдбаяр
Аялгуу Ж.Батболд СТА
Шүлэг Г.Анхбаяр
Жаргалтай явна
Хотолыг гэрэлтүүлсэн алтан нарыг
Хоймортоо залж саатан өнжөөсөн
Хорол тоонотой цагаан өргөөндөө
Хослон ижилссэн заяа ижий аав хоёр минь
Дх
НЭРТЭЙ МИНЬ ДУУРСАГДАХ ААВЫНХАА АЛДРЫГ
НЭГ Л ДУЛААХАН ЭЭЖИЙНХЭЭ ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРЫГ
СЭВТЭЭХГҮЙ Л ЯВНА
Хорвоог туулах нандин жаргалын
Ховорхон заяаг үрдээ хайрласан
Далай шиг цалгисан сэтгэлийн аалиар
Дүүрэн жаргалтай явнаа ижий аав хоёр минь
Дх
НЭРТЭЙ МИНЬ ДУУРСАГДАХ ААВЫНХАА АЛДРЫГ
НЭГ Л ДУЛААХАН ЭЭЖИЙНХЭЭ ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРЫГ
СЭВТЭЭХГҮЙ Л ЯВНА
Энгэртээ тэвэрсэн энхрийхэн үрээ
Элбэрэл хайраар эвийлэн өсгөсөн
Амьдрал бэлэглэсэн буяны мөртэй
Дх
НЭРТЭЙ МИНЬ ДУУРСАГДАХ ААВЫНХАА АЛДРЫГ
НЭГ Л ДУЛААХАН ЭЭЖИЙНХЭЭ ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРЫГ
СЭВТЭЭХГҮЙ Л ЯВНА
12 сен 2024