Тёмный

ЗГ-ын 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫН ЧУУЛГАНД АСУУСАН АСУУЛТУУД 

Erdenebold Sukhbaatar
Подписаться 761
Просмотров 286
50% 1

Ерөнхий сайдаас:
Хөтөлбөрийн 4.4-д тусгагдсан “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба амар тайван нийгэм” хэсэгт тусгагдсан зорилтуудыг дэмжиж байна. Гагцхүү эдгээр зорилтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний эрх зүйн орчныг шинэчлэх асуудал юм.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдаад даруй 14 жил өнгөрсөн ч зарим хугацаа заасан зорилтын хэрэгжилт нь хангалтгүй байна. Иймд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх зорилтыг хөтөлбөрт зайлшгүй тусгах шаардлагатай. Энэ талаар Ерөнхий сайдын байр суурийг тодруулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас:
Хөтөлбөрийн төсөлд “Олон нийтийг авлигаас ангид байлгах …” гэсэн зорилт тусгагджээ. Авилгаас ангид байлгах субъект нь олон нийт биш, төрийн албан тушаалтнууд баймаар юм. Иймд авлигатай тэмцэх тогтолцоог бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй байна. Энэ талаарх байр суурь болон авлигын индексээ хэрхэн бууруулах талаарх стратегийг тодруулав.
Хотын асуудал эрхэлсэн сайдаас:
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хот болон бусад аймгийн төвүүдийн утааны асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн. Үүн дээр утааг бууруулна гэж олон жил ярьсан. Гэхдээ тунхгийн чанартай биш, яг тодорхой утааны хоруу чанарыг яаж бууруулах тухайгаа он оноор нь зорилт гаргах хэрэгтэй байна. Хэмжиж чадвал, удирдаж чадна гэдэг. Хэмжих нэгж, хүрэх үр дүнгээ тодорхой төлөвлөмөөр байна. Энэ талаар бодлогын байр суурийг тодруулав.
Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаас:
Инфляцыг хязгаарлах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар хөтөлбөрт тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ. Гэвч манай эдийн засаг бараг бүхэлдээ “хүрэн эдийн засаг”-д тулгуурласан хэвээр байна. Цаашид хэрхэн солонгоруулах талаар төлөвлөгөөндөө нарийн тусгаж боломжтой эсэх талаар,
Хөтөлбөрт “Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах” талаар зорилт дэвшүүлсэн байгаа. Энд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрт тодорхой заамаар байна. Энэ талаарх байр суурийг,
Хөтөлбөрт “банкны салбарын реформыг үргэлжлүүлнэ” гэсэн хэт ерөнхий зорилт тусгагдсан байна. Бодит амьдрал дээр арилжааны банкууд эрсдэл багатай хэрэглээний зээлд илүү тулгуурлаж, бизнесийн болон ипотекийн зээлээс зайлсхийх, болгоомжлох хандлагатай байна. Энэ хандлагыг яаж өөрчлөх талаар хөтөлбөрт нарийвчлан тусгамаар байна. Энэ талаар бодлогын байр суурийг тус тус тодруулав.
Боловсролын сайдаас:
Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлүүд нь олигтой үр дүнд хүрээгүй юм. Үүний гол шалтгаан нь эдгээр салбарын удирдлага, менежмент нь улс төрөөс хараат байсантай шууд холбоотой. Иймд төрийн үйлчилгээний албаны улс төрөөс хараат байдлыг бүх түвшинд халж, менежментийг сайжруулах талаар хөтөлбөрт тодорхой зорилт тусгах хэрэгтэй. Энэ талаарх байр суурийг асуув.
Мөн хот, хөдөөгийн боловсролын сургалтын байгууллагын орчны болон багш нарын чадавхын ялгааг арилгахад чиглэгдсэн дорвитой бөгөөд тодорхой зорилтыг хөтөлбөрт нэмж тусгамаар байна.
Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас:
Хөтөлбөрийн төсөлд ““Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэсэн ерөнхий зорилт байна. Энэ зорилтыг маш тодорхой болгомоор байна. Хүүхдийн мөнгийг хэд дахин нэмэгдүүлж, түүгээр гэр бүлийг нь тэжээх бус, харин хүүхдүүдийн эрүүл өсөж, чанартай мэдлэг, боловсрол эзэмших зорилгоор зарцуулах нь чухал, энэ талаарх бодлогын зорилтыг хөтөлбөрт тусгуулах талаарх тус тус асуулт асуув.
2024.08.16

Опубликовано:

 

17 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Siaubas! Janutienė vėl keikėsi!
10:08
Просмотров 841
Семья с двойным дном. Рассказ
2:45:06
Тарковский - гений
00:48
Просмотров 766 тыс.
УИХ - ТАТААДАГ ХЭСГҮҮД.
12:35
Просмотров 129 тыс.