Тёмный

Сургаалт үгс 6:6-11// Залхуу хүн 

Просмотров 482
% 18

Сургаалт үгс 22:13 (АБ2013)
Залхуу хүн “Гадаа арслан байна Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.
Сургаалт үгс 26:16 (АБ2013)
Залхуу хүн өөрийгөө долоон хэрсүүгээс ч илүү мэргэнд тооцно
Сургаалт үгс 26:14 (АБ2013)
Хаалга нугасаараа эргэх адил Залхуу хүн орон дээрээ хөрвөөнө.
Сургаалт үгс 10:26 (АБ2013)
Залхуу хүн заран илгээгчдэдээ Шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт.
Матай 25:26 (АБ2013)
Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ?
Илчлэл 20:13 (АБ2013)
Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.
Марк 6:31-32 (АБ2013)
Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. Тэр тэдэнд -Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэдэнд юм идэх ч зав байсангүй.) Тэд тусдаа байхаар зэлүүд газар уруу завиар явав.
2Тесалоник 3:6-8 (АБ2013)
Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа.
Галат 5:16 (АБ2013)
Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.

Опубликовано:

 

26 апр 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@rosetseegii8520
@rosetseegii8520 Год назад
❤amen❤