Тёмный

Сэтгэлийн хаттай, хүчирхэг эмэгтэйн үл хийдэг 13 зүйл 

Chansys Desk
Подписаться 7 тыс.
Просмотров 11 тыс.
50% 1

Amy Morin "13 Things Mentally Strong Women don't do" Book Review
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг та нартаа хүргээд “Сэтгэлийн хаттай, хүчирхэг эмэгтэйн үл хийдэг 13 зүйл” номын тойм хүргэж байна. Зохиогч өөрөө сэтгэл судлалаар мэргэшсэн, мэргэжлийн сэтгэл засалч.
Хүн зөв дадлыг өөртөө бий болгохоос илүүтэйгээр муу зуршлуудаас зайлсхийж чадвал сэтгэл гутралд авталгүй, хөл дээрээ босож чаддаг нийтлэг нэгэн шинж чанарыг тэрээр олж харжээ. Юу хийвэл үр дүнтэй вэ гэхээс илүүтэйгээр ямар үйл хийхээс холхон байж чадвал ахиц, дэвшил гарч байна вэ гэдгийг ажлаа хийх явцдаа олж мэдсэн аж.
Өөрт тохиолдсон хүндхэн цохилт, хайртай дотно хүмүүсээсээ эрт хагацсан зовлонг туулахдаа тэрээр танхимд эзэмшсэн онолын мэдлэгээ хэрхэн ашиглах вэ гэж тэмцэн, хэрхэвч үл хийж болох 13 зүйлийг жагсааж, сануулга маягаар, захидал хэлбэрээр өөртөө бичснээ хэн нэгэнд бас хэрэг болж магад хэмээн цахим хуудастаа байршуулсан нь 50 сая хүнд хүрч олон хувь цааш түгээгджээ. Улмаар хэвлэл мэдээллийн нэр нөлөө бүхий бүх газраас энэ талаар дэлгэрэнгүй ярих, зөвлөх, бичих санал авснаар тэр туурвих ажилд орсон байна. Түүний бүтээл бүр шилдэг борлуулалтай ном болдог нь энэ сэдэв ямар их тулгамдсан, хэрэгтэй зүйл болохыг илтгэнэ. Та нартаа түүний номноос ойлгож авснаа хуваалцлаа, нэг зүйлд ч болов ээдрээ тайлж, нэмэр болох байх гэж найдъя.
Chansy with Love&Respect 💕💖

Опубликовано:

 

7 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 49   
@ookoobatbayr8397
@ookoobatbayr8397 2 года назад
Emegteichuudiin erhiig hamgaalah udriin mend hurgie! dandaa nud neesen shine uzel sanaa nemsen vlog hiidegd bayrlalaa. Tanii goe uzel bodol, zurshlaas sanaa avch amidraldaa heregjuulj bg youtube bitgii zogsoogoroi uuruu meddeggui minii mentor emegtei shuu
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
Маш их баярлалаа🙏🏻💕💖
@ookoobatbayr8397
@ookoobatbayr8397 2 года назад
@@chansysdesk tanidchihsen tsagaa gargaad hiidegt bayrlalaa.
@chuluunbatsoyolchimeg4771
@chuluunbatsoyolchimeg4771 Год назад
Oroitson ch gsn iim mundag busguin blogiig olsondoo uneheer bayartai bn, iluu olon zuil huvaaltsaarai, please 🙏 bayarlalaa 🥰
@jargalu332
@jargalu332 2 года назад
Uuriin sursan medsen zvilee bainga bidentei huwaaltsdagt bayrlalaa tanias vrgelj suraltsaj vlger jishee awdag shvv tanid ch gsen olon ulsiin emegteichvvdiin erhiig hamgaalah udriin mend hvrgie
@beautuya
@beautuya 2 года назад
Маш их талархаж байна.Өнөөдөр ийм сайхан зүйл сонсох аз завшаан тохиолдсон болохоор бусад хүмүүстэй ч гэсэн хуваалцнаа:-) Баярлалаа! Sending lots of love
@saruuljargalandavaajav2668
@saruuljargalandavaajav2668 2 года назад
RU-vid орсон чинь шууд энэ бичлэг маань гараад ирлээ. Өмнө нь үзсэн ахиад үзлээ. Илүү ойлголт, ухаарал нэмж аваад л байна. Шинэ бичлэг хүлээх зуур өмнөх бичлэгүүд дахин дахин үзэхээр давхар давхар ойлголт нэмэгдээд л урамтай байдаг. Ийм сайхан сэтгэл ийм сайхан зүтгэлд тань баярлаад талархаад баршгүй 🤍
@natsagdorjmunkhzaya278
@natsagdorjmunkhzaya278 2 года назад
Ямар их олон сайхан мэдээлэл өгчихөв өө! Яг өөр дээрээ бодоод л байлаа. Эхлээд сонсохдоо -Ёо, ядаргаа! Дахиад 1 хэлээ хазсан юм! За яахав ном нь л юм даа! гээд бодож байсан чинь...хэ хэ. Уучлаарай! Бас баярлалаа. 😍
@ulziijargaljargalsaikhan1034
@ulziijargaljargalsaikhan1034 2 года назад
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе 💐 Өглөө кофегоо уунгаа гоё тухалж үзсэн. Сонсоод өөртэйгөө ажиллах олон зүйл сурч авлаа. Баярлалаа 😍
@munkhtsetsegtsendee9747
@munkhtsetsegtsendee9747 2 года назад
Баярлалаа. Дахин дахин сонсож амьдралдаа хэрэгжүүлмээр чухал зүйлсийг хэлж өглөө.
@battuyabayarsaikhan7097
@battuyabayarsaikhan7097 2 года назад
Mash ih bayarlalaa . Busdad dandaa эерэг зүйл түгээж байдагт үнэхээр талархаж байна . Амжилт хүсье . 🥰👏👏👏👏👏🥰👏👏👏👏👏👍👌🥰
@Solayoga
@Solayoga 2 года назад
Маш их хэрэгтэй олон зүйл мэдэж авлаа баярлалаа. Овоо сэтгэлийн хаттай хүүхэн гэдгээ мэдэж авлаа😆❤️💐 ОУ-ы эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
Kkk овоо олон зүйлийг нь хийдэггүй дажгүй хүүхэн байна уу☺️ Баярлалаа, чамдаа ч бас баярын мэнд🌷💖💕
@4Nfamilyvlog
@4Nfamilyvlog 2 года назад
Анх удаа бичлэгийг нь үзэж байна.Ямар гоё юм сонсчихвоо.Баярлалаа.Жоохон дуу нь сул байна .
@emma_eegii
@emma_eegii 2 года назад
Баярлалаа!!!! Үнэхээр гоё бэлэг байлаа. 🎁🎁🎁🌹🌹🌹💐💐💐
@chimgeeordinary
@chimgeeordinary 2 года назад
Happy International Woman's Day🎉 Your videos are so inspiring and beautifully done 😍 Thank you for your Everything🌷🌷🌷
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
Thank you so much🙏🏻💕💖
@amarbayasgalanganbold4669
@amarbayasgalanganbold4669 2 года назад
Saikhan nom tanilcuulsand bayarlalaa. Uunees iluu saikhan beleg haana baih ve? Øøriigøø neg unelj uznee, :-). Saikhan bayarlaarai.
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
Та олон зүйлийг нь угаасаа хийдэггүй хүчтэй байхаа , хандлагаас нь харахад тэгэж санагддаг💕💗
@javza9868
@javza9868 2 года назад
Танилцуулга таалагдлаа. Авч уншмаар санагдчихлаа 😍
@gereltogtokhbatbayar3290
@gereltogtokhbatbayar3290 2 года назад
вуав үнэхээр гоё тайлбарлаж өгсөн танд баярлалаа гэр бүлд нь эрүүл энх аз жаргалыг хүсье
@onnnnnnuuuuu
@onnnnnnuuuuu 2 года назад
Unuudur (2022.09.07) dahiad sonsmoor sanagdaad sonsloo.Goe bichleguudiig ni sanaj bn🥲😘💝
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
Одоо шинэ нанни ажилдаа гаршаад дасчихвал бичлэгүүд ахиад орноо💕💖😘
@myhappyenjoylife5185
@myhappyenjoylife5185 2 года назад
🎉Баярын өдөр гоё surprise байлаа. Яг хэрэгтэй үед минь хэрэгтэй номноос ярьж өгсөнд маш их баярлалаа. Ямар гоё ном сонгох авьяастай юм бэ? Монгол хэл дээр орчуулбал заавал худалдаж авах болно. Гоё ном орчуулж өгөөрэй🌈😍🌹🌺💃👸
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
💖💕
@dulguunduulu9625
@dulguunduulu9625 2 года назад
Та үнэхээр дотроосоо гэрэлтдэг үзэсгэлэнтэй эмэгтэй юм аа Таны бичлэгийг үзээд нэг тийм тайвширдаг болчихож❤
@Anujin_0122
@Anujin_0122 2 года назад
Мундаг эгч шүү ! Дандаа таниас үлгэр жишээ авдаг😊😊😊
@oogii142
@oogii142 2 года назад
Bi Yg taniig haij bsn yum bna❤️❤️❤️❤️
@deldb990
@deldb990 2 года назад
Баярлалаа 💐♥️💐
@gansuhuyanga933
@gansuhuyanga933 2 года назад
Uneheer ih taalagdlaa Bayrlalaa
@bolorooo12
@bolorooo12 2 года назад
Wow yasan goy channel olchihwoo 🤩
@saruulzayag
@saruulzayag 2 года назад
Intelligence meets classy 🧡
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
💖💕
@amraashatar3863
@amraashatar3863 2 года назад
woow merci
@bujinbujin3217
@bujinbujin3217 2 года назад
Баярын мэнд баярлалаа
@uyangabundgaa6937
@uyangabundgaa6937 2 года назад
Маш их баярлалаа🥰
@BorkoGanbold
@BorkoGanbold 3 месяца назад
Wow номны нэр уншмаар байна ?
@odnoo28
@odnoo28 2 года назад
😍😍😍
@Цэнд-АюушН
@Цэнд-АюушН 7 месяцев назад
Ямар гоё эгч вэ? Олон зүйлийг сурч авлаа😊
@tamirbold8706
@tamirbold8706 2 года назад
❤️❤️❤️
@jaydarjaydar8795
@jaydarjaydar8795 2 года назад
Маш эерэг эелдэг хүнд тусархаг хэлний авьяастай эрч хүч авахаар гайхалтай бүсгүй шүү чамд болон гэр бүлд нь аз жаргал хүсье
@chansysdesk
@chansysdesk 2 года назад
Маш их баярлалаа🙏🏻💖💕
@MUNKH-ERDENE17
@MUNKH-ERDENE17 2 года назад
💙💛💚🙏
@battuyabayarsaikhan7097
@battuyabayarsaikhan7097 2 года назад
🥰👍🌷👌👏👏👏
@ОюунчимэгӨмөөхүү
Охидод зориулсан номоо ярьж өгөөч
@zayanabayaraa2159
@zayanabayaraa2159 2 года назад
ymar goy nomiin san bee
@nominkh3346
@nominkh3346 2 года назад
💖💖💖
Далее
POLI и Маша - Сигма бой
00:20
Просмотров 481 тыс.
Harley Quinn is amazing.  #cosplay #joker#Harriet Quinn
00:11
Бичсэн мөрөөдөл биелдэг
35:35
Просмотров 12 тыс.