Тёмный
No video :(

"ХАДАН ГЭРИЙН ЭЗЭН" үзэсгэлэнгийн подкаст 

Chinggis Khaan National Museum
Подписаться 905
Просмотров 285
50% 1

Чингис хаан Үндэсний музей нь ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Монголчуудын хадны оршуулгын соёлыг харуулсан “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэнгээ 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн толилуулж байна.
Үзэсгэлэнгийн зорилго нь хадны оршуулгын соёл, уламжлал, утга агуулгын талаар зөв ойлголт өгөх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдлыг нь сурталчлан таниулахад оршино.
Монгол нутаг нэн эрт цагаас өв соёлын гайхамшгаа газрын хэвлийдээ хадгалж, эдгээр нь булш бунхан, хот суурин, тахилга шүтээн, бичиг тэмдэглэл, зураг зураас зэрэг олон хэлбэрээр өвлөгдөж ирсэн байдаг. Үүн дотроос, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, байгалийн тогтоц, газрын байршлыг сайтар ашиглан тэнгэр бологсдоо оршоосон “Монголчуудын хадны оршуулга” нь өөр газар оронд нэн ховор бөгөөд бидний өвөг дээдсийн бүтээсэн өв соёл юм.
Подкастын асуултын хураангуй
0:50 - 1:03 Дундад зууны Монголчуудын дунд оршуулгын ямар ямар төрөл хэлбэрүүд байсан бэ.
2:13 - 2:29 Хадны оршуулгын дурсгал зөвхөн Монгол нутгаас олддог гэж үздэг. Энэ төрлийн археологийн судалгаа хэзээнээс эхэлсэн бэ?
3:57 - 4:03 Хадны оршуулгын талаар сурвалж бичигт тэмдэглэгдэж үлдсэн байдаг уу.
5:01 - 5:41 Хадны оршуулга цөөн олдсон нь олдоход бэрх төвөгтэй байдагтай холбоотой юу.
6:38 - 7:16 Нарт, Хагтын хадны оршуулга санамсаргүй байдлаар олдсон байдаг. Энэ талаар дэлгэрүүлбэл.
7:20 - 7:28 Хадны оршуулгыг зөвхөн Монгол нутгаас олддог гэж үзэж байгаа тухай тодруулахгүй юу.
8:30 - 9:09 III-XVII зууны эхэн үе хүртэлх хугацаанд зөвхөн хадны оршуулга байсан мэтээр үзэгчид ойлгож магадгүй юм. Энэ хугацаанд бусад төрлийн оршуулга ч үйлдэгдэж байсан уу.
10:44 - 11:11 Хадны оршуулгын зан үйл нь Эзэнт гүрний өмнөх, Эзэнт гүрний үе, Эзэнт гүрний дараах үеийг хамарч байна. Эдгээрээс Эзэнт гүрний үед хамаарах хадны оршуулгын ямар дурсгал байна вэ.
12:06 - 12:38 Эзэнт гүрний үед хамаарах оршуулгын гол жишээ Нартын хадны оршуулга. Малтлага судалгаанд нь та оролцсон байдаг. Энэ оршуулгын талаар дэлгэрүүлнэ үү.
14:05 - 14:37 Оршуулгыг хаданд үйлдэх болсны шалтгаан юу вэ.
16:36 - 17:01 Булшны оршуулгаас ялгаатай нь хадны оршуулгад нэг агуйд нэг талийгаачыг оршоодог байсан. Үүний шалтгаан нь юу вэ.
18:12 - 19:10 Гозгор толгой гэж газраас олдсон хадны оршуулга нь эх, хүүхэд 2-ыг хамтад нь оршуулсан жишээ байгаа, ийм тохиолдол хэр олон бэ?
20:24 - 21:13 Хадны оршуулгын онцлог нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдаг. Өмнөгөвь аймгийн Авдрант хайрханаас олдсон модон дөрөө гэхэд шинэ мэт маш сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь үзэгчдийг гайхшруулдаг.
22:26 - 23:23 Хадан гэр гэх хэлцээс авч үзэхэд энэхүү оршуулгыг талийгаачийн хойд насны гэр гэж үзэх ойлголт, мөн хойд насны тухай ойлголттой холбоотой болов уу.
24:14 - 25:04 Хаданд оршуулга гэхээр үзэгчид харц ард, жирийн иргэний оршуулга байсан уу гэж асуудаг. Нийгмийн статусыг харгалзан оршуулж байсан уу.
27:07 - 27:13 Хадны оршуулгад чандарласан тохиолдол байдаг уу.
27:53 - 28:09 Хадны оршуулгад талийгаачийг хэрхэн байрлуулсан байдаг вэ.
29:06 - 29:40 Хадны оршуулгын дурсгалуудыг харахад авсны хэлбэр ялгаатай байгаа нь харагддаг. Энэ талаар ярьна уу.
30:44 - 30:48 Хадны оршуулгын дурсгалын ач холбогдолыг та хэрхэн үзэж байна.
31:33 - 31:54 Энэ төрлийн судалгааны ажлын цаашдын зорилго юу вэ.
32:50 - 34:13 Оршуулгын дурсгалыг үгүй хийсэн, тоносон жишээнүүд байдаг. Ийм тохиолдол олон байна уу.
35:42 - 36:35 Тоногдсоноос улбаалан анхны байдлыг мэдэх, бүрэн мэдээлэл авах боломж хомс болдог.
38:47 - 38:59 Танд нэмж хэлэх зүйл байна уу.

Опубликовано:

 

23 авг 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Монголын түүх  Бат Сайн хаан
38:57
УГАДАЙ ЕДУ ПО ЭМОДЗИ! #shorts
00:57
Просмотров 120 тыс.
Нүүдэг влог парт2 (Home Tour)
24:40
Просмотров 140 тыс.
УГАДАЙ ЕДУ ПО ЭМОДЗИ! #shorts
00:57
Просмотров 120 тыс.