---------------------- ХАН ХЭНТИЙН ЗАЛУУС -----------------------
Үг: Д.Эрдэнэхуяг Ая: Цэн.Эрдэнэбат
Онгод хийморийн сүлдэндээ цагаан шонхор залаастай
Орчлонг эрхшээж ноёлсон дээдсийн намтар дэлгээтэй
Хэнтий хааны уулс минь асарланхан цэнхэртэнэ
Хэрлэн хатан ижий минь туналзанхан урснам зэ
Энэ л сайхан нутагтаа ямархан золоор мэндлэв ээ
Эдүгээ цагийг түүчээлэн Монголоо дахин мандуулъя
Эзэн Чингисийн цустай Хан Хэнтийн залуус аа
Гуа Маралын бүүвэй нь мянган дамжсан эгшигтэй
Гурван голын бэлчир нь хэнгэрэг хэцийн цуурайтай
Бурхан Халдун уул минь сүмбэрлэнхэн нөмөрлөнө
Буян хишгийн хаялга нь халгиланхан дүүрнэм зэ
Ийм л сайееехан нутагтаа ямархан золоор мэндлэв ээ
Ирээдүйн сайхны төлөө бүхнээ зориулъя Залуус аа
Хаан Чингисийн цустай Хан Хэнтийн залуус аа
Мандан бадарсан түүхнээ Монгол түмнээ оройлсон
Магнаг цагаан түүхтэй Хэнтий хааныхаа төлөө
Эвийн сэтгэлээр нэгдээд эрдэм чадлаа зориулъя аа
Эцэг дээдсийн алдрыг үеийн үедээ мандууъя
Дэлүүн болдогийн өврөөс дэлхийн тэргүүн тодорсон
Дээдсийн гэгээн түүхээрээ омогшин амьдаръя залуус аа
Нэгэн тэнгэрийн доор нэгэн агаараар амьсгалж
Нэгдмэл санаа нэг л хүчээр хамтран зүтгье залуус аа
-----------------------------Реппер Оргио ------------------------
Алив залуусаа
Зорилго бодлого
Золбоо хийморь бидэнд байна
Зүтгэл сэтгэл
Зүрх сэтгэл бидэнд байна
Хан Хэнтийнхээ хөгжлийн төлөө
Хан Хэнтийнхээ ирээдүйн төлөө
Хамаг чадлаа зориулах
Энэхэн бидний эрх чөлөө
Хан Чингисээр овоглосон
Хан Хэнтийн залуус бид
Хаан Чингисийн өлгий нутаг
Сэцэн хааний залуус бид
Тиймээс одоо бүгдээр
Сэхүүн байна шүү
Хараа дээшээ хатариш
Хан Хэнтийн залуусаа
Гараа дээшээ
Гараа дээшээ хатариш
12 сен 2024