Тёмный

Ц.Сүхбаатар-Цэцэг нуурын хөвөө/Ts.Sukhbaatar-On the shores of flowery lake 

Enkhbat Batbileg
Подписаться 653
Просмотров 17 тыс.
50% 1

Mongolian grand orchester
morinkhuur quartet
ЦЭНДИЙН СҮХБААТАР
Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар нь 1930 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Хайрхан” гэдэг газар төржээ. Тэрээр бага дунд сургуульд суралцан 1946-1948 онд Уран сайхны сургууль, 1948-1950 онд Дорнод аймгийн ХДТ-т ажиллаж байгаад 1950 онд Ардын цэргийн албанд татагдан ирж ардын цэргийн 9-р морьт хороонд Хөгжмийн дарга 1952 оноос үлгэр жишээ найрал хөгжмийн даргаар дэвшин ажиллаж байв.
1956-1958 онд УАДБЧ-д хөгжимчин удирдаач
1958-1962 онд ХБДС-д багш
1962-1967 онд ЗХУ-н П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж
1967-с эхлэн Завхан аймгийн соёлын ордон, Архангай аймгийн соёлын ордонд хөгжмийн багш, Улаанбаатар хотын НААҮ соёлын ордонд хөгжмийн багш
1976-1984 он хүртэл Дархан хотын залуучууд театрт хөгжмийн багшаар ажиллаж байв.
Монголын хөгжмийн их уурхай болсон Хуучнаар ХБДС-н 1960 оны үеийн ардын хөгжмийн сургалтанд асар их үнэтэй хувь нэмэр оруулж тус сургуулын урын санг өөрийн зохиосон бүтээлүүдээрээ баяжуулж байсан нь өнөөгийн сургалтанд ч ашигласаар байна.
Тэрээр Д.Содномдоржийн цомнолоор “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн анхны дуурь зохиосон нь хүүхдэд зориулсан том хэмжээний бүтээлийн эх суурь нь болсон гэдгийг хөгжмийн мэрэгжилтэнүүд үнэлэн дүгнэсэн байдаг. 1960 оны хүүхдийн дуунд хит болж байсан “Зун цаг” Шувуухайн байшин” “Жигмэд Тогмид 2” зэрэг олон арван хүүхдийн дуу нь шилдэг дууны жагсаалтанд албан ёсоор бичигдсэн одоо ч дуулагдсаар байна.
Ард түмний дунд одоог хүртэл дуулагдаж байгаа Алтай уулын оргил хэмээн эхэлдэг “Сэтгэлийн дуу” Сүмбэн хуруу хэмээн олноо алдаршсан “Уянга цагаан хуруу” Б.Явуухулангийн шүлэг “Зуны шөнө богинохон”, М.Цэдэндоржийн шүлэг “Ногтруу шувууны дуу”, Д.Пүрэвдоржийн шүлэг “Миний нэр монгол” “Дөрвөн цагийн уянга” Л.Хуушааны шүлэг “Хаврын цэцэг” зэрэг утга уянгын 300 гаруй дуу зохиожээ.
Дан хөгжмийн бүтээлүүдээс “Эх орны өглөө” симфони чуулбар “Борхийн цуурай” симфони найраглал энэ бүтээл нь ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан уралдаанд 3-р байр эзлэж байсан ба ардын хөгжмийн олон арван зохиолууд бүтээсэн юм. Үүнд “Цэцэг нуурын хөвөө”, “Морин хуурын дөрвөл”, “Үүлэн борын хурдаар” зэрэг бүтээлүүд нь Юнескогын Дэлхийн хөгжмийн алтан фондод албан ёсоор бүртгэгдэн орсон байдаг. “Үүлэн борын хурдаар” гэх бүтээл нь монголын ард түмний дунд ардын дуу мэт түгэн морин хуур тоглодог хүүхэд хөгшид хүн бүхний урын санд байдаг.

Опубликовано:

 

27 авг 2014

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 5   
@ncp7590
@ncp7590 Год назад
Тоглож байгаа хөгжимчид нь хэн хэн гэж хүн байна.
@gantogtokh_2475
@gantogtokh_2475 Год назад
МУАЖ Батсайхан, Т.Шагдаржав
@enkhtsogttsetsgee2881
@enkhtsogttsetsgee2881 6 лет назад
Миний багш
@mongolia2906
@mongolia2906 4 года назад
хүнгэнэн дуугарах хуур минь сэтгэлийн гүн лүү ямар ч уяхан юм бээ
@zorigoo454
@zorigoo454 4 года назад
Янзтай
Далее
Guess The Drawing! ✍️✨🧐 #shortsart
00:14
Просмотров 1,5 млн
Шарав Б. - Манан
4:44
Просмотров 256 тыс.