Э. ЭНХ-ЭРДЭНЭ - ХАЙРЛАСАНД МИНЬ УУЧЛААРАЙ
Татаж болдоггүй сэтгэл ч гэлээ
Дахиад амьдрах биш дээ
Тэр л мөчид хайртай байсан гээд
Тэвчээд хэлчихэж болоогүй юмуу
Дуулим энэ л хорвоод
Дурласанд минь уучил
Хатуу зөөлөн орчлонд
Хайрласанд минь уучлаарай
Чамдаа энэ хайр шүү гээд
Бариад өгчихөж болдоггүй болохоор
Жаргалтай үеээ дурсаад
Нэг л удаа уулзаж болохгүй юу
Хорвоо хэдий уужим ч гэлээ
Хоёр амьдрах биш дээ
Хайрлаж байсан үеээ дурсаад
Үнсээд явчихаж болоогүй юмуу
18 ноя 2010