Тёмный

Өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж 2 ын ялгаа 

Uka Tumur
Подписаться 32 тыс.
Просмотров 27 тыс.
50% 1

Бүтэн бичвэрийг унших:wp.me/p27nbX-2Ph
Амжилтын Тарни номтой танилцах: www.AmjiltiinTarni.com
Укагийн 100 мянган фэнтэй холбогдох: www.Facebook.com/UkaTumur2
Instagram: www.Instagram.com
iTunes: itunes.apple.com/us/podcast/uka-t…d10341­­­­­61465?mt=2
Подкаст сонсох: www.soundcloud.com/UkaTumur
Twitter: www.Twitter.com/UkaTumur
E-mail листэнд бүртгэгдэх: www.UkaTumur.com
Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа
Өнөөдрийн бичлэг дээр өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа -г орууллаа.
Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2 -ыг хооронд нь хольж хутгадаг зүйл их анзаарагдсан. Энэ хоёр бол 2 өөр зүйл. Хэрвээ танд өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл хоёулаа байгаа бол мйш сайн хэрэг. Хэрвээ энэ 2-ын аль нэг нь танд байгаа бол санаа зоволтгүй, яагаад гэвэл аль нэг нь байгаа тохиолдолд нөгөөдөхийг нь хөгжүүлэхэд амархан байдаг. Хэрвээ аль аль нь байхгүй бол бүү санаа зовоорой, өнөөдрийн энэ бичлэгийг үзсэнээр өнөөдрөөс эхэлж өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл дээр ажиллаж эхлэх сайхан боломж гарч байна гэж бодох хэрэгтэй.
Танд аль нь байна вэ?
За тэгэхээр өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг тус тусд нь авч үзье.
Өөртөө итгэх итгэл
Өөртөө итгэх итгэл гэж айдастайгаа нүүр тулахыг хэлнэ. Хүн бүрт 2 янзын айдас байдаг а) аминд халтай айдсууд жишээлбэл харанхуй шөнөөр ганцаар явах, араатан амьтнаас айх гэх мэт. Энэ айдастай тулгарах үед болгоомжтой байх хэрэгтэй. б) өмнө нь хийж үзээгүй эсвэл дасал болоогүй юмаа хийх айдас жишээлбэл олны өмнө гарч ярих айдас, хүнээс юм асуух айдас, бүтэлгүйтэх айдас, мэдлэг чадвар дутах айдас гэх мэт. Тэгэхээр энэ 2 дахь айдстай нүүр тулж түүнийгээ даван туулахыг өөртөө итгэх итгэл гэнэ. Та иймэрхүү айдастай нүүр тулж байсан уу? Хэрвээ тийм бол тийм Бид нэг юм хийх гэхээр гарах үр дүнгээ ихэвчлэн сөргөөр бодож олон яанаанууд үүсгэдэг. Үүнд чадахгүй байвал яана аа, бүтэхгүй байвал яана аа, бусдад таалагдахгүй байвал яана аа, алдвал яана аа. Та ямар яанаануудтай тулгардаг вэ? Доор бичээрэй. Хэрвээ энэ яанаанууддаа автаад байвал хэзээ ч айдсаа устгаж чадахгүй. Айдсаа устгаж чадахгүй бол нэг газраа гацаад цааш нь өөриийгөө хөгжүүлэх боломжгүй. Тиймээс өөртөө итгэх итгэлийг олж авахын тулд заавал айдастайгаа нүүр тулах шаардлагатай. Хийж үзээгүйгээ хийх хэрэгтэй. Дахин дахин хийж дасал болох хэрэгтэй. Энэ олон яанаануудаа давахын тулд төгс юм гэж байхгүй гэдгийг өөртөө сануулж, хийж байгаа үйлдэл бүхэн туршлага болдог. Туршлага сууснаар өсч хөгжинө гэдгийг мэдэх хэрэгтэй.
Өөртөө итгэх итгэл гэж хүсч байгаа юмныхаа араас олон яанаанууд бодохгүйгээр явахыг хэлнэ. Ингэснээр өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна. Амьдрал гэдэг нь зовох гэсэн утгатай биш ш дээ. Амьдрал гэдэг нь сэтгэл хангалуун байхыг хэлнэ. Хэрвээ өөртөө сэтгэл хангалуун байвал өөрийнхөө бүрэн потенциалыг ашиглах боломжтой. Бүрэн потенциалаа ашигласнаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ.
Өөрийн үнэлэмж
Өөрийн үнэлэмж гэдэг нь өөрийгөө хэр их үнэлж байгааг хэлнэ. Өөрийгөө үнэлнэ гэдэг нь өөрөөрөө бахархах, өөрийнхөө эерэг зан чанаруудыг мэдэх, өөрт байгаа чадваруудаа мэдэх, өөрийгөө дэмжих, өөртөө урам зориг өгөх, өөрийнхөө гаргасан амжилтуудыг үнэлж, өөрийнхөө хэн бэ, ямар хүн бэ гэдгийг мэдэхийг хэлнэ. Товчхон хэлбэл өөрийнхөө сайн найз байхыг хэлнэ. Хүн өөртөө итгэх итгэлгүй ч түүнтэйгээ эвлэрээд амьдраад байж болно. Зөндөө хүмүүс энэ байдалтайгаа эвлэрдэг. Харин өөрийн үнэлэмжгүй амьдрах хэцүү. Өөрийн үнэлэмж маш муу байхад амиа хорлох хүртэл аюултай.
Та өөрийнхөө тухай юу гэж боддогоос шалтгаалж таны дүр төрх, амьдрал хамаарна. Өөрийнхөө сайн чанаруудыг анзаарч, өөрийгөө дэмжээд ирэхээр таны сэтгэл санаа дээшилж, өөрийгөө харах нүд өдөр өдрөөр өөрчлөгдөж эхэлнэ.
Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа
За тэгэхээр өнөөдөр бид юу мэдэж авсан бэ гэвэл:
Өөртөө итгэх итгэл гэдэг нь айдастайгаа нүүр тулж, түүнийгээ давахыг хэлнэ.
Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөртөө сэтгэл хангалуун байж, потенциалаа бүрэн ашиглахыг хэлнэ.
Өөрийн үнэлэмж гэж өөртөө өгч байгаа үнэ цэнийг хэлнэ.
Өөрийн үнэлэмж гэдэг нь өөрийнхөө тухай юу гэж бодож байгааг хэлнэ.
Танд энэ 2-ын аль нь байна вэ? Альныг нь илүү хөгжүүлэх хэрэгтэй байна вэ? Доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн хэрэг болох хүмүүст дамжуул тус хүргээрэй. Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Опубликовано:

 

29 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 19   
@MANGETSUZ
@MANGETSUZ 3 месяца назад
micheal jackson is alive
@altantogossosorbaram2377
@altantogossosorbaram2377 2 года назад
Bayrllaa oortoo itgej amidranaa
@ukatumur
@ukatumur 2 года назад
яг зөв
@Munkhbayar-lf7bi
@Munkhbayar-lf7bi 5 лет назад
Gaihaltai. Amjiltiin tarni nomnoos ih zuil surch meddeg shu bayrlalaa
@chimeddorjtsetsegee85
@chimeddorjtsetsegee85 2 года назад
Баярлалаа маш их таалагдлаа
@cindyluvsan3394
@cindyluvsan3394 6 лет назад
Mundag emegtei shu,urgelj demjiji bdg,Tand ulam ih amjilt husie.
@erdenechimegochir6096
@erdenechimegochir6096 5 лет назад
Баярлалаа.Маш их таалагдлаа.
@gbsalm6319
@gbsalm6319 7 лет назад
бичлэг маш их таалагдлаа. маш их баярлалаа.
@Jukinaa7
@Jukinaa7 5 лет назад
Mash ih bayrlalaa
@namsraiburmaa5778
@namsraiburmaa5778 6 лет назад
Bayarlalaa
@battsegmid5701
@battsegmid5701 4 года назад
Yamar mundag yum be bayarlalaa
@yavuukhulanoyunchimeg2885
@yavuukhulanoyunchimeg2885 6 лет назад
баярлалаа
@yeon6489
@yeon6489 4 года назад
Баярлалаа!! ❤❤❤
@gan-erdenebenderiya7482
@gan-erdenebenderiya7482 5 лет назад
bayarlalaa :)
@БЭнхцэцэг
@БЭнхцэцэг 4 года назад
Баярлалаа 😍
@Аня-д8ж5ж
@Аня-д8ж5ж 5 лет назад
Маш их баярлалаа!
@bayrchimeg4193
@bayrchimeg4193 5 лет назад
Баярлалаа 😍
@jargalbayarsaikhan6087
@jargalbayarsaikhan6087 6 лет назад
Баярлалаа
Далее
Cанаа зоволтыг устгах 5 алхам
9:36
荧光棒的最佳玩法UP+#short #angel #clown
00:18
Почему?
00:22
Просмотров 196 тыс.
Өөртөө Хортой Хүн
12:43
Просмотров 2,1 тыс.
Өөрийгөө өөрчлөх хүч
3:53
Просмотров 35 тыс.