Тёмный
No video :(

Choinom - Mongol 

Nomad Mongols
Подписаться 7 тыс.
Просмотров 250 тыс.
50% 1

1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа
гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.
Subscribe хийж дэмжинэ үү...

Опубликовано:

 

21 авг 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 51   
@NomadMongols
@NomadMongols 3 года назад
Монгол гэдэг зоригтон эрчүүд нь зодгон дээр өсөж, Зогсоогоороо нөгчдөг зоримог сайхан эх орон Монгол гэдэг сарангуа саальчин охид нь, салхинд борлосон сайхан эх орон Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь цэлгэр, тэнд суугчид нь цэмцгэр ,тив дэлхийд хосгүй сайхан эх орон Монгол гэдэг уул нь өндөр, ургац нь өтгөн, урсгал нь тунгалаг, уужим сайхан эх орон Монголын дуу гэвэл моторын дуу биш Морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дууг монгол гэдэг юм Монголын дурсгал гэвэл мөнгөн боронзтой шохойн баримал биш Мөр нь балраагүй цувааны зам дээр мөнхжин үлдсэн хүн чулууг хэлдэг юм Эх орны минь уужимд нүдээ бэлчээх гэж Эсгий гэрийн минь хойморт идээ зооглох гэж Эртний европын эртэй, зоригтой жуулчид Элсэн цөлөөр нь ангаж явсан мөр бий Хүнгүй юм шиг өнгийсөн Манж дайчин улсын Хүрээ нь битүү хар хилэн малгай Хүлэг морины тоосон дунд толгойтогоо Хилийн овооны бэлд өнхөрч унасан мөр бий Энэ чинь эзэнтэй, эзэн нь эртэй чадалтай Эртнээсээ эцэгтэй, өвөгтэй, хадан дээрээ бичигтэй Хадган дээрээ ерөөлтэй, Хаана ч Монгол л гэдэг нэртэй ханагар эх орон шүү Бөмбөрцөг минь чи, Хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алаг үнээ шиг гайханхан зогсохдоо Бөхөг түргэн гүйдэлтэй жижиг морио сойж Бөхөшгүй галын дэргэд хүрэл нүүр нь гийж Бөө мөргөлийн аяс хүчит илдээ далайсан Бөгтөр толгойт монгол хүний тухай сонссон уу Ахуй баян байгалдаа эзэн хүн шиг сэлгүүцэж Агаар усны тунгалагтаа эрүүл чийрэг өсцгөөж Алтан талыг алдалсан уртын дуугаа зохиож Аюулт бэрхийг далдалсан урьдын түүхээ бүтээж Аранзал улаан галын шаширлаж байгаа дөл шиг Асан дүрэлзсэн сэтгэлтэй нүүдэлч омгийг дуулсан уу Арван барааны газраас уралдах морьдын туурай Алдлан тавих сумны оноо дуудах цуурай Агар зандан хашлаганаас нисэх сумны уухай Асрын өмнө дэвэх хүчит бөхийн гуншин Алаг лимбэтэй хорших хоньчин бүсгүйн хоолой Айргийн сөнгийн дэргэдэх хуа дэмбээг сонссон уу Үгүй биз дээ бөмбөрцөг минь, бөмбөрцөг минь Үй цагийн шуурганд чичрэн дагжин эргэж Үхэр бууны дуунд чихний нь хэнгэрэг хагарч Үймээн ихтэй европын үгэнд хааяа хууртаж Үсрэн дэгдэх пуужингийн үнсэнд хааяа булуулж Үйлийн үртэй бөмбөрцөг минь эргэж хөрвөж байна уудаа Тэгвэл монголын тухай сонс, тэр чинь энд байна Тэнэгэрхэн талаас нь ургаж төрсөн Тэнэгхэн хүү нь шүлэглэх гэж байна сонс. Ард түмэн түүх хоёроо, алтанхан өлгий нутгаа Алдар сууг нь магтах гэж алаг үр нь болж төрлөө би Солгой буруу үгүүдээр түрий барьдаг цуурхал Сонин сурважлагч бүхний үйлс магтдаг үгс Сохор улаан зоосны ч үнэгүй байхад бид Соотон чихтэй морьдоороо тэнгис далайг харайж Соёмбо үсэгтэй тугаараа даян дэлхийг сэрээж Сонгинын соёо хэлбэрт эвэр нумаа гайхуулсан юм Хожим нь тэр нумны хөвч, хүчий нь хэмжиж Холын холд тусах сум юугий нь шинжиж, Хойт орны мэргэн цал буурал Циолковский Хорин хэдэн жилийн цуут ажлаа үлдээж, Холбоот орос улс тэрний гэрээслэлийг биелүүлж, Хотол дэлхий даяар гагарин хүүгээ мандуулсан юм Монгол гэж байсан ч юм уу байгаа ч юм уу, байх ч юм уу гэж барууныхан ярьдаг, ойлгодог . Тэгвэл тэр монгол гэдэг чинь байсан юм, байгаа юм, байлгах ч гэж бид байгуулсан юм. Байгуулахаар барахгүй бахдуулсан юм. Байх байхдаа баргийн та нар шиг биш баатрууд байсан юм. Баатруудыг та нар мэдэх үү Нар салхинд онгосон нүүдэлчин омгийн цуваанаас Нас залуу баатрууд модон дүүжинд торниж Нанхиад улсын хэрмийг өдтэй сум шиг давж Навчин хэлбэрт сумаар өрнө дорныг зөөж, Найман түмэн сэлүүртэй хөлөг онгоц дархлаад Наран улсын хил рүү сэлж явсан түүхтэй Алтан шармал тоногтой зандан суудалд налайж Арван цагаан хуруундаа очир алмаз гялалзуулсан Арабын шайхын өмнө дэлхий бөхөлзөж байхад, Арьсан цамцан дээрээ булган дээл хэдэрч, Аргил бадриун гартаа илдийн бариул атгаад Анчин малчны баатар эрс арчаад өнгөрсөн түүхтэй., Найман зууны өмнөх суут монгол хүн тэр Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөө жийж Намхан чийрэг морьдынхоо хур дэлэн дээр бөхийж Наран шингэх зүг рүү суран бугуйл шидэж Намтар түүхтэй парисын алтан цамхагийг уургалаад Нааш цааш нь ганхуулан татаж явсан удаатай Энэ бол МОНГОЛ Энэнээс хойш ч МОНГОЛ МОНГОЛ хэвээрээ мандаж байх болно.
@ariukaariuk6445
@ariukaariuk6445 3 года назад
@emanuelben9565
@emanuelben9565 3 года назад
I guess I'm quite randomly asking but do anybody know of a good site to watch new tv shows online?
@eastonoakley7011
@eastonoakley7011 3 года назад
@Emanuel Ben Flixportal :D
@emanuelben9565
@emanuelben9565 3 года назад
@Easton Oakley Thank you, I went there and it seems to work :D I really appreciate it!!
@eastonoakley7011
@eastonoakley7011 3 года назад
@Emanuel Ben no problem =)
@uuganbayaruuganbayar2907
@uuganbayaruuganbayar2907 Год назад
Эх оронгүй болох нь бүгдээрээ одоо босох сэрэх болсон
@bulgandorjbj2797
@bulgandorjbj2797 2 месяца назад
Энэ монгол хаана ч дампуурал тай байна даа дандаа худ худ Дарга нар ааяааяааяяа
@user-zh5bb7ht3c
@user-zh5bb7ht3c 8 месяцев назад
гоё шүлэг шүү Чойномын шүлэгнүүд гоё шүү
@munkhsuld1267
@munkhsuld1267 4 года назад
bid ovog deedseesee uldeesen mongol ornoo hari humuust ongotoi oodtoigoo aldaj duusgalaa
@user-ix6fj5xp5x
@user-ix6fj5xp5x 3 года назад
ᠮᠢᠨᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠳᠠᠬᠢᠨ ᠮᠠᠨᠳᠤᠲᠤᠭᠠᠢ
@user-us1dw8mu6z
@user-us1dw8mu6z 9 месяцев назад
Манай Монгол дахин мандтугай гэж бн
@user-us1dw8mu6z
@user-us1dw8mu6z 9 месяцев назад
Бишээ миний
@ChuluunbaatarPurewsvren
@ChuluunbaatarPurewsvren 3 месяца назад
@shambhalatours468
@shambhalatours468 4 года назад
Уйлтал сайхан магтсан байна
@zolzayazoloo6889
@zolzayazoloo6889 9 месяцев назад
гоё болсон байна шүү
@urtnasannyamhuu1333
@urtnasannyamhuu1333 9 месяцев назад
0:55 4:00 5:03 9:05
@chinguundabrat9628
@chinguundabrat9628 3 года назад
Uvug deedes mini uuchil
@user-ng7tn1jr5c
@user-ng7tn1jr5c 4 года назад
aguaa ikh tuuhendee bulagdaj baindaa bid...
@dtserennym6326
@dtserennym6326 Год назад
Gaihamshigtai
@tuguldurmunkherdene9599
@tuguldurmunkherdene9599 Год назад
Gal🔥🥶
@oyunchoi4525
@oyunchoi4525 3 года назад
👍
@urantsetsegurnaa9312
@urantsetsegurnaa9312 Год назад
Gal❤❤❤❤
@suvdbayar5990
@suvdbayar5990 4 года назад
Гайхалтай
@munkh424
@munkh424 2 года назад
Ард явж байгаа аяны нэрийг хэлээд өгөх хүн бну?
@NomadMongols
@NomadMongols 2 года назад
o', land of mine, horse of mine
@DawaadorjDamdin-nm3mn
@DawaadorjDamdin-nm3mn 11 месяцев назад
Minii nutag minii mori gejvv
@eaststorm1282
@eaststorm1282 2 месяца назад
Buleen nuram - ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-itCbSZxDJTc.htmlsi=jU-fp0coYGv4qTWW
@gganaajk5533
@gganaajk5533 Год назад
engiin ugseeree uhaaruulj hanku um
@khatantulgaenkhbayar5783
@khatantulgaenkhbayar5783 2 года назад
Shulgee unshaad l turuus ugsun shagnal gunshind bayrlaad suun baih bsn ymdaa ene Sosorbaram gej soliot uwgun denduu teneg gehed denduu tng haralgan hun ym bilede. Alia salbadai ert deer uyd haadiin uyd amidarch bsn bol shunahai urwamtgaigaasaa bolj Altan Huchir 2 shg ali hediin tsaazluulsan bgada.
@dorjsurenenhbold6400
@dorjsurenenhbold6400 Год назад
bitii shaa muu communist shees mine.
@khatantulgaenkhbayar5783
@khatantulgaenkhbayar5783 Год назад
@@dorjsurenenhbold6400 chi ydg shees ym tgd unen l ym chn
@GanaaGanaa-js4xo
@GanaaGanaa-js4xo Год назад
Aguu zohiolch dahin dawtagdashgvi bvteel
@zorigooerdenebuyan2693
@zorigooerdenebuyan2693 5 лет назад
Гоё2
@mikejoneset745
@mikejoneset745 5 лет назад
Nice
@sharkshinee7276
@sharkshinee7276 Год назад
Ард явж байгаа аяны нэр юу вэ?
@DawaadorjDamdin-nm3mn
@DawaadorjDamdin-nm3mn 11 месяцев назад
Harin medej baival heleed ogooch
@eaststorm1282
@eaststorm1282 2 месяца назад
Buleen nuram - ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-itCbSZxDJTc.htmlsi=jU-fp0coYGv4qTWW
@cwrgaming2424
@cwrgaming2424 2 года назад
minii bie tesehgvi bolloo. onoodor ta nar ondor deediig zaluulahgvi gej ingetlee udlaa. busdiig haaj hawchlaa
@batmukhbattulga6929
@batmukhbattulga6929 5 месяцев назад
Ene ayni nern yu ble guys
@eaststorm1282
@eaststorm1282 2 месяца назад
Buleen nuram - ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-itCbSZxDJTc.htmlsi=jU-fp0coYGv4qTWW
@DawaadorjDamdin-nm3mn
@DawaadorjDamdin-nm3mn 11 месяцев назад
Ayiin ner heled ogooch guiy
@eaststorm1282
@eaststorm1282 2 месяца назад
Buleen nuram - ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-itCbSZxDJTc.htmlsi=jU-fp0coYGv4qTWW
@bataabilguun6380
@bataabilguun6380 2 года назад
aguaa hun baij dee ene uyd tursun bol gj bodoh yum
@namsraijagdag5040
@namsraijagdag5040 3 года назад
Mongolchyydiig bidniig dotoodiin eb negdel zyzaaryylna?neg heseg Lhagbasyren sylegch Choinomiig heregleenii nairagch tyynees bys setgelgeenii nairagch bys?gej tynhaglaj bilee!getel Lhagbasyren ch alga bolj,gebch byheldee l setgelgeenii nairagch baij l ene ni ydaan hygazaand hynii hereglee bolj ylddeg baina.tiimees ataarhal horsol saltgaan ni abyastai abyasgyigeen tanin medehgyi saham,bye byenee egyylej baij dee!!iim demii yaria bol sylegchidiin dynd baih saardlaggyig enee chagt bid nar sonssoor l syyna!choinom bol yag eneeder baisan bol yamar gaihamsigtai abyastai agyy hyn baij be?...l gej sanaj hyndetgej syyna.yag ene choinomiin bichsen syleg sig manai zohiolchid baina uu?geed harahaar yag ene hynsig ni ygyi l baina.setgelgenii sylegnyyd yagaad eneeder baihgyi bna be?geheer tedgeer sylegnyyd ni tyhain chag yedee l heregtei baij,ter chag yed ni sylegiig ni ynelej sylegiig ni yneldeg hydaldaj abdag chag baijee!eneeder hen ch hydaldaj abahgyi bolson chag yed agyy sylegch l agyy syleg l ganchaaraa ylddeg yum baina.yygeeree l sine chag yed yldej hozorchee!sine chag yed emneh chag yeen bolon ireedyitei ni sonsogolon bolon yldeej ardaas garsan sylegch choinom beer aldaa onoo hoyoroon ard tymendee taniulan yldeejee!!!!ene l gaihamsig yum baina.
@luvsanjamtslkham6732
@luvsanjamtslkham6732 3 года назад
Lkhagvasuren guaig hundetgedwg, ghdee choinomiin hajuud huuhed, tsag hugatsaa ch haruulna
@SAMURAI1P
@SAMURAI1P 9 месяцев назад
Ymar ydrgaatai bichdg al ve chmaas bolj shaltandaa unchlaa
@ChuluunbaatarPurewsvren
@ChuluunbaatarPurewsvren 3 месяца назад
Далее
Choinom - Jargal zovlon
6:55
Просмотров 883 тыс.
Choinom - Hun
11:52
Просмотров 146 тыс.
Choinom - Миний шүтээн - Sand ART
7:10
Просмотров 135 тыс.
Шилийн сайн эр Ловшням
34:11
Просмотров 295 тыс.
Choinom - Ohindo bichsen zahidal
5:26
Просмотров 223 тыс.
Mask production Delgersaikhan *Ner* (Shvleg)
2:27
Просмотров 154 тыс.
Яруу найрагч Т.Батсуурь
14:32
Просмотров 157 тыс.