БИД НЭГЭН ҮЕИЙНХЭН
ҮГ В.Одхүү
Ая Б.Пүрэвсүрэн
Ирээдүйд тэмүүлсэн бяцхан зүрх минийх
Их л холыг мөрөөдсөн ирмүүн сэтгэл биднийх
Нууцхан догдолсон анхны хайр чинийх
Нэгнээ гэсэн гэгэлгэн сэтгэл биднийх
Арван намраар сургуульдаа яарсан
Арван хаврыг хамт инээж үдсэн
Билэг ерөөлөөр нэгдэж нөхөрлөсөн
Бид нэгэн үеийнхэн
Уулзан баясах багын андууд минийх
Уянга хүслийн эгшигтэй нутаг ус минь биднийх
Уужуу алсдаа дэлгэсэн жигүүр минийх
Учран золгоод хуучлах дурдатгал биднийх
Арван намраар сургуульдаа яарсан
Арван хаврыг хамт инээж үдсэн
Билэг ерөөлөөр нэгдэж нөхөрлөсөн
Бид нэгэн үеийнхэн
Энэхэн насандаа уярах дуу хуур минийх
Эргээд уулзахад гэрэлтэх багын төрх биднийх
Намрын намарт догдлуулах баяр хөөр минийх
Найзалж нөхөрлөсөн он жил дурсамж биднийх
Арван намраар сургуульдаа яарсан
Арван хаврыг хамт инээж үдсэн
Билэг ерөөлөөр нэгдэж нөхөрлөсөн
Бид нэгэн үеийнхэн
29 авг 2024