The Colors - Hamtdaa baihdaa
Энэ хорвоод төөрөлдсөн ихрээ
Олж авсан өөрийн зөн билгээрээ
Чи бол миний газрын зураг
Залуу насаа чамаар нэрлэе
Салаа замыг бид огт тоогоогүй
Цаг нь ирэхээр нийлэх учиртай л байсан
Дахилт: Гэрэлт орчлонд юунаас үл айна би
Хамтдаа л байвал там ч бай хамаагүй
Ганцхан удаа таарах сугалаа
Чамайг би хамгаалахын төлөө
Чин үнэнчээр худлыг сөрнө
Чи бол миний нарны цацраг минь
Хайраар бид хэн хэндээ өргүй ч
Ганц мод гал болохгүй гэдгийг
Ганцаардан байж мэдрэх ёстой юу?
Дахилт: Гэрэлт орчлонд юунаас үл айна би
Хамтдаа л байвал там ч бай хамаагүй
Ганцхан удаа таарах сугалаа
Амьдралаас би юу ч гуйгаагүй
Айдас минь чамайг л алдах вий
Сормуус чинь хэзээ ч бүү норог
Video: The Colors
Edit: MZ
Mixed and Mastered by Martin Kano
Produced and Engineered by Munkh-Orgil Turbold
Bid "NAR" Album
2024 The Colors.
15 сен 2024