Тёмный

Гэр бүлийн аялал | Оюу, Номин нуур | Oyu, Nomin lake 

Mongolian family tour
Подписаться 51
Просмотров 1,2 тыс.
50% 1

Их Богд уулын Оюу, Номин нуурт гэр бүлээрээ аялсан тэмдэглэл:
Манай гэр бүл Баянхонгор аймгийн Их Богд ууланд байдаг Оюу, Номин нуурыг зориж очлоо. Оюу, Номин нуур нь очоод үзэхэд үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай, гайхамшигтай байлаа. Ингээд та бүхэндээ аяллын мэдээлэл болон бичлэгээ хуваалцья.
Аяллын мэдээлэл:
Хаана: Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт Их Богд ууланд оршдог.
УБ хотоос хэр зайтай вэ?: 800 км
Яаж очих вэ?: Улаанбаатар хотоос баруун тийшээ явдаг замаар яваад замдаа Өвөрхангай аймгаар дайраад Баянхонгор аймгийн төв хүртэл засмал замаар 630 км явна. Тэндээс Хуучин Жинст сум руу шороон замаар салаад 100 км явж очино. Хуучин Жинст сумаас Их Богд уулын Улайстайн ам руу шороон замаар 60 км яваад уулын аманд байгаа нэгэн бааз дээр ирээд цаашаа явган 7 км алхаж Оюу, Номин нуур дээр ирнэ.
Хаана байрлах вэ?: Бааз эсвэл майханд отоглож болно.
Үзэх зүйлс:
Их Богд уул нь Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст уул бөгөөд далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар одоогийн Оюу, Номин нуур үүсчээ. Нуурууд нь ногоон, цэнхэр өнгөтөй байдаг тул “Оюу”, “Номин” хэмээн нэрлэжээ.
Анхаарах зүйлс: Улайстайн амнаас Оюу, Номин нуур руу нэг талдаа 7 км алхаж хүрдэг ба зам нь хад асаг ихтэй, огцом өгсөж, урууддаг бартаатай замтай байсан. Тиймээс уулын алхалтын гуталтай явах хэрэгтэй. Хэрвээ хүүхэдтэйгээ явах гэж байгаа бол том болсон хүүхэдтэй алхахад илүү тохиромжтой.
Welcome to MONGOLIAN FAMILY TOUR's youtube channel!
Манай гэр бүлтэй хамт Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаарай.
Бичлэг маань таалагдсан бол LIKE болон SUBSCRIBE дарахаа мартуузай.
_________
Манай гэр бүлийн аяллын зургуудыг орж үзэхийг хүсвэл:
INSTAGRAM
/ mongolianfamilytour
_________
Аяллын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл:
FACEBOOK
/ gerbuliinaylal

Опубликовано:

 

14 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@sodnomsamdan
@sodnomsamdan 3 года назад
Гайхалтай сайхан Танай гэр бүлд аз жаргал хүсье.
Далее
How to survive in an Indian village
40:02
Просмотров 70 тыс.