Тёмный

Гэр бүлийн аялал | Цагаан Суварга | Tsagaan Suvarga 

Mongolian family tour
Подписаться 48
Просмотров 619
50% 1

Цагаан Суварга руу гэр бүлээрээ аялсан тэмдэглэл:
Манай гэр бүлийн зорин очсон нэгэн байгалийн өвөрмөц содон тогтоцтой газар бол Цагаан суварга байлаа. Цагаан суваргыг холоос харахад сүрдмээр, маш үзэсгэлэнтэй харагддаг ба та бүхэнд аяллын мэдээллээ хуваалцья.
Аяллын мэдээлэл:
Хаана: Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог.
УБ хотоос хэр зайтай вэ?: 420 км
Яаж очих вэ?: Улаанбаатар хотоос Дундговь аймаг явдаг замаараа явна. Замдаа Дэлгэрцогт, Дундговь аймгийн төв Мандалговь, Луус, Хулд сумуудаар дайраад засмал зам дагуу Цагаан Суварга гэсэн самбараар зүүн тийш салаад шороон замаар 35 км яваад очино. Мөн зам дагуу нэгэн жуулчны баазын самбар, таних тэмдэг болох сумаар заасан байгаа ба түүнийг дагаж яваад тухайн жуулчны баазаас зүүн хойшоо салсан замаар яваад хүрч очих боломжтой.
Хаана байрлах вэ?: Цагаан суваргаас хол тэгш газар майханд отоглох нь илүү тохиромжтой. Мөн энд гурван жуулчны бааз зундаа ажилдаг.
Үзэх зүйлс:
Цагаан суварга нь баруун талаасаа цагаан тал учраас мөргөцөг нь мэдэгдэлгүй явсаар орой дээр нь ирэхэд “Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газар” гэсэн нэртэй самбар байгаа тэнд зогсоод цааш явган явж суваргыг дээрээс нь харна. Эрэг мөргөцөг нь сул шороотой учраас хүүхдүүдээ авч явахдаа болгоомжой яваарай. Харин суварганы зүүн талаар нь доошоо буугаад доод талаас нь харах боломжтой ба зураг авхуулахад илүү тохиромжтой. Цагаан суварга нь эрт цагт далайн ёроол байсан ба олон жилийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн байна. Суваргын өндөр нь 60-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй метр сунаж тогтсон, 90 хэмийн эгц эрэгтэй. Мөн цагаан суваргаас зүүн хойшоо явбал хайлаас мод болон Хэвтээ босоогийн агуй гэж бий. Агуй нь 70 км урт үргэлжилдэг.
Welcome to MONGOLIAN FAMILY TOUR's youtube channel!
Манай гэр бүлтэй хамт Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаарай.
Бичлэг маань таалагдсан бол LIKE болон SUBSCRIBE дарахаа мартуузай.
_________
Манай гэр бүлийн аяллын зургуудыг орж үзэхийг хүсвэл:
INSTAGRAM
/ mongolianfamilytour
_________
Аяллын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл:
FACEBOOK
/ gerbuliinaylal

Опубликовано:

 

2 дек 2020

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Шивээт улаан ТӨВХӨН
7:59
Просмотров 1,6 тыс.
Toonot 21 Content #17 (Говьсүмбэр)
23:19
Просмотров 10 тыс.
White Stupa No. 1
3:14
Просмотров 17 тыс.
Jantsannorov - Tsagaan suvarga remix
5:22
Просмотров 1 млн
🔥 Barrel Smoked Mackerel Fish: A Rustic Delicacy
25:32