Тёмный

ДИЖИТАЛ ( DIGITAL ) - Чамдаа & Гандан буурахгүй & Галзуу ганц ( Live Performance ) 

Mongolian Hits
Подписаться 2,8 тыс.
Просмотров 24 тыс.
50% 1

DIGITAL - Chamdaa (LYRICS)
Цасан будрах орох өвлийн үдэш
Би чам дээр очно доо
Царайлаг төрсөн чи минь харин
Инээмсэглэнхэн ирнэ дээ
Цээжин дотроо булгилах зүрх минь
Дурлалын айзамд цэнгэнэ дээ
Цаг товлон болзсон газраа
Бид хоёр учирна даа
Ариухан дулаахан хайр гэж байдаг
Алдрайхан чамайгаа алдахаас айдаг
Аз жаргалыг хүмүүс хайдаг
Аялгуу дуундаа сэтгэлээ дайдаг
Тиймдээ ч тэргэл саран гэрэлтэй
Тэнгэрт гялтганах одод
Дэндүү гоёхон чимэгтэй
Дэргэдээс ургасан цэцгийн дэлбээг
Өндийлгөн байж чи минь ирсэн
Дэнлүү мэт хайрандаа хамтдаа шатсан
Санасан сэтгэл минь хайрласан итгэл минь
Хамтдаа байсан мөч бүхэн дэндүү жаргалтай
Бидэн хоёр олон жилийн өмнө танилцаж байж байв уу гэж бодохоор
Арай үгүй дээ тийм дээ
Одоо ингээд бодоход он жил өнгөрөн өнгөрсөөр
Олон жилийг хойноо орхисон мэт санагдах юм
Бид бие биенээ хайрлан хайрласаар
Хорвоо дэлхийд зөвхөн хоёул байгаа юм шиг аашилсаар
Хайрын жаргал цэнгэлд умбан өдийг хүрлээ
Би чинь чамдаа хайртай
Хоёул байнга хамтдаа
Цасан будрах өвлийн үдэш
Би чам дээр очно доо
Царайлаг төрсөн чи минь харин
Инээмсэглэнхэн ирнэ дээ
Цээжин дотроо булгилах зүрх минь
Дурлалын айзамд цэнгэнэ дээ
Цаг товлон болзсон газраа
Бид хоёр учирна даа
Байн байн чинийхээ зургийг харан харан сууна
Бөөн бөөн бодол намайг тойрон тойрон эргэлдэнэ
Сайн сайхан бүхэн бидний өмнө байна байна
Хайр хайрандаа хос хун шиг жаргаж цэнгэж байг
Ариухан сайхан чамдаа би чинь дэндүү дэндүү дасчээ
Аз жаргалыг эрэн эрсээр бидэн хоёр учирчээ
Энд би тэнд чи хайр хайрандаа мансуурсаар
Эргэх дөрвөн улиралд бие биедээ тэмүүлсээр
Нулимстай үлдсэн он жилүүдийг чи минь
Нууцхан санаж бодож харамсаад гуниглаад яахав дээ
Намайгаа чи чамайгаа би хайрлан жаргаана
Хэзээ нэгэн цагт хагацах мөч үгүй ээ дурлалын тэнгэр минь
Зүрхний минь цохилт бүхэн чиний төлөө байх юм
Зүүдэндээ энхрий ялдам чиний дүрийг хайх юм
Зүггүй саран авхай цонхоор харан гийх юм
Зөн билэг мөрөөдөлдөө чамайгаа би тээх юм
ДАХИЛТх2
GANDAN BUURAHGUI (LYRICS)
Хэтэвчний биш зүрхний нөхөрлөл надад үнэ цэнэтэй
Хүсэл алга баяны боол болсон хэн нэгэнтэй
Харц ардын хүү хаа ч хэлнэ, хамаа алга
Харин нэгнийгээ бүү дорд үз, чөтгөр аваг
Амьдралд сөгдөхгүй чамтай адил би эр хүн
Алдаж, онож үзсэн яадгийн би тэнэг эр хүн
Ассан галын дөл мэт бадамлана, зучил нэм
Анд минь чи зүрх, зориг, хүч нэм
Буян ч байна, нүгэл ч байна атгасан гаранд минь
Зовлон ч байна, жаргал ч байна омогших зүрхэнд минь
Эр хүн юм чинь яадгийн жаахан сэхүүн
Гандан буурахгүй
Мандах нар мэт хийморьтой омог бардам эр хүн би
Тийм ээ, би Монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү
Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би
Амьдралд сөгдөхгүй, гандан буурахгүй
Эр хүн би өвдөг сөгдөн уруудавч
Эргээд босч чадах ноён нуруутай
Алдаа онооны дэнсэнд бүдрэн буруудавч
Засан залруулж чадах Монгол эр хүн би
Өнгө будгийг тохируулж чадах амьдралын зураач
Ухрах араа байхгүй би замд гарсан жолооч
Зовлонтой гар барьдаггүй хэнээтэй сэхээтэн би
Зориг өөдөө бадамлах галын дөл би
Уудам талын сэхүүн салхиа залгиж өслөө би
Талын хөх чононд нохойн амьдрал хэрэггүй
Хугацаа дууслаа цаг нь ирлээ эрх чөлөө
Даваа бүхнийг даван туулна гандан буурахгүй
Эрээнтэй бараантай гараатай бариатай амьдрал мандтугай
Эгнэгт би бууж өгөхгүйг эргэн санатугай
Галзуу ганц амьдарна гал шиг асч амьдарна
Гандан буурахгүй гансарч уйлахгүй
Дандаа дардан байдаггүй амьдралын замдаа
Сана даа цаг хугацааг эргэн дурс андаа
Нөхөрлөл биднийг үнэ цэнэтэй болгожээ
Нүцгэн үнэнийг мэдэх орон зайг олгожээ
Азжаргал мөнгөнд үү Аль эсвэл өнгөнд үү
Аав ээж анд нөхөд амраг хайртын сэтгэлд үү
Хайртай бүхнийхээ төлөө энэ амьдралаа зориулна
Гандан буурахгүй
ДАХИЛТ
GALZUU GANTS (LYRICS)
Ардчилсан хувьсгал бас соц нийгмийн золиос
Ахадсан ачаа бидний хүүхэд насны төлөөс
Хэн хүнгүй хөл алдсан хэцүү бэрх нийгэм
Хэрсүүжиж ухаажсан бага насны дурсамж
Авах гээхийн ухаан ах зах ёс жаяг
Амьдралаас олж авах үнэ цэнэ хэв маяг
Ганц л амьдарч үхнэ гутрах эрх байхгүй
Гуйж биш гуядаж дайрна зовлонд би гудайхгүй
Залхуураад хэвтээд байвал зам чинь жим болно
Завгүйхэн ажлаад байвал жим чинь зам болно
Буцах зам байхгүй за алив явсхий
Буруутаж алдагдсан ч бэрхшээлийг навс дэвс
Хүсэл байвч хясал ирдэг зовлонг давж туулж л таараа
Зориг бас итгэл байхад зүтгэл дагуулж л таараа
Алхам бүрт сорих амьдрал чамайг ялахын тулд
Галзуу ганцхан амьдарна аа амьдарна аа амьдарна аа
Гал шиг ассаар амьдарна аа амьдарна аа амьдарна аа
Өнгөтэй мөнгөтэй эрх мэдэлтэй өнөө цагийн баячууд шиг
Өөрөөсөө бусдыг хайрлах цохилох зүрхгүй бол
Өөрийгөө хэн ч гэхэв дээ юу ч гэхэв дээ
Өр зөөлөн сэтгэлгүй бол хүн гэж байгаад яах юм бэ
Яах юм бэ бие биенээ үзэн ядаад яах юм бэ
Яалт ч үгүй учрах ёстой тавиланг хэн таах юм бэ
Давах л ёстой давааг давах л нэг учиртай
Давааны цаана даваа байдаг амьдрал бас хачиртай
Алдах бүрт амьдрал надад ухамсрын шанаа өгч
Асуудлыг шийдэхийн тулд арга ухаан санаа өгч
Ард үлдэх он жилүүд надад сургамж үлдээж
Ахиад ирэх бүх зүйлийн эхлэл гэдэг нь мэдээж
Бүдэрч явсан сөхөрч харин үзсэнгүй
Бүрэнхийд сүүмийж суухыг бас хүссэнгүй
Алхам бүрт сорих амьдрал чамайг ялахын тулд
ДАХИЛТ

Видеоклипы

Опубликовано:

 

18 ноя 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 11   
@markoreus2930
@markoreus2930 6 дней назад
Бурятия Digital чамдаа❤❤❤❤
@byambadorjerdenechimeg6981
@byambadorjerdenechimeg6981 9 месяцев назад
Hogjim ene ter ni shal oor bas haku ah bhgui blhoor tsaanaal neg dutuu sanagdaad bh ym 😢😢😢
@nayabayar6444
@nayabayar6444 9 месяцев назад
Хаку бол үнэхээр хүчирхэг хоолойтой юм байна даа.Гэхдээ олны хүч оломгүй далай гэгчээр энэ гурав нь аваад л явлаадаа
@kokokomi439
@kokokomi439 Год назад
Digital ❤❤❤
@janis4292
@janis4292 8 месяцев назад
Эрка, Мөнгөөнөө 2т Хаку л хэрэгтэй❤
@shukaapucca0506
@shukaapucca0506 Год назад
💣💥💣
@gantogtokhganbold2178
@gantogtokhganbold2178 Месяц назад
2024 onii 5saraas mendchilj bna 😂
@lhamsvren9186
@lhamsvren9186 Год назад
Haku ah bhgu bolhoor t1 bnaa 😢 ter hooloig ni duraij chdhgu bno unende
@DavaahuuBatjargal
@DavaahuuBatjargal Год назад
haku maani yasan be
@lhamsvren9186
@lhamsvren9186 Год назад
Harin teen haku ah ysn be
@Tse1megTseemee
@Tse1megTseemee 11 месяцев назад
Эрүүл мэндийн асуудлаас түр хугацаанд дуулахгүй байгаа гэсээн
Далее
When You Get Ran Over By A Car...
00:15
Просмотров 4,4 млн
Digital-Zurhruu Huugee orshoo Onchin nulims
15:52
Просмотров 213 тыс.
Digital- chamdaa
5:02
Просмотров 1,2 млн
Mr.Doggs - Зүүдний хайр (ASAM Lyrics)
5:14
Просмотров 197 тыс.
digital  Chamguigeer
4:52
Просмотров 3,5 млн
БОЛЬШЕ НЕ ВАЦОК
1:43
Просмотров 1,6 млн
Big Baby Tape, Aarne, Toxi$ - Ameli
3:00
Просмотров 139 тыс.