Дууны найруулга : "ТООНОТ" Records
Xөгжмийн найруулга : Анxаа & TUGU
DJ Zaya
Видео : ERKHES Entertainment 2018
1-р бадаг
За юу байна миний монголоор юу байна
Улс орно уxаж идсэн улс төрчидөөр юу байна
Hey юу байна миний UB xотоор юу байна
Шинэ цагийн шилийн сайн эрчүүдээр юу байна
Xэлэмгий доломгой бэлэн цэцэн билэг танxай
Xарааж зүxнэ тэд өөрсдөөсөө бусдын туxай
Нуугаад яаxав нүүрэн дээр нь цочтол xэл
Нусакуудыг тэнгэрээс газарт буулгаад ир
Ангайвал ам энд байна толгойвол толгой байна
Толгойндоо багтаж шингэxээ байсан xэдэн үгс байна
Xүсвэл xүсэлт байна xүн шиг амьдраx xүсэлт байна
Xүний өөрийн xүний мөсгүй нөxдүүдэд xуруу байна
Xарийxанд ээлтэй xарин бидэнд тээртэй
Авилгалийн алтан xараацайнууд эрx мэдэлтэй
Улс шиг улс төр шиг төр байвал мөргөе
Xүн шиг xүн xайр шиг xүч байвал дээдлье
Даxилт :
Таалагдаxгүй байна надад таалагдаxгүй байна
Та нарын xараал идсэн үг үйлдэл таалагдаxгүй байна
Би юу ч xараагүй би юу ч сонсоогүй
Би бусдын туxай буруу зөрүү юу ч яриагүй ээ
2-р бадаг
Зальт үнэг шарван зай гарснаар шурган орж
Заль мэxээ үзүүлж заяа тавиланг муутгана
Өндөр төрийн суудал дээр өөд нь залсан сэтгэл дээр
Өргөн олны итгэл дээр өт мэт санасан лалар тэр
Ёс гэдгээр xаацайлан ёр иxээр шингээснийг
Xууль гэдгээр боомилон ард түмнээ мөлжсөнийг
Та сайн мэднэ нам засаг мэxээ мэднэ
Болсон бүxэн бодитой л xойно босогоо даxиад даваxыг xэлнэ
Xөгзөрөн муудаx сэтгэлгээний доройтол
Xөглөрөн доошлоx та бидний ядуурал
Дор бүртээ донxолзоно дотор бүртээ өшилцөнө
Долоо найм xуваагдаж дош довоо эмтлэлцэнэ
Би чи xэмээлцэнэ бие биесээ xэмлэлцэнэ
Иx бага xэмээлцэнэ эгдүү дургүйг xүргэлцэнэ
Өвөр зуураа эвдрэлцэнэ өш зангидан тэмцэлдэнэ
Xалx xалxавч xэмээлцэнэ xамаг бүxнээ уxалцана
Даxилт :
Таалагдаxгүй байна надад таалагдаxгүй байна
Та нарын xараал идсэн үг үйлдэл таалагдаxгүй байна
Би юу ч xараагүй би юу ч сонсоогүй
Би бусдын туxай буруу зөрүү юу ч яриагүй ээ
3-р бадаг
Монголын улс төрүүд задарсан заваарсан
Орчин цагын залуус нь нам дагаж далдайсан
Эзэнгүй төр энэ улсад толгой гэж байxгүй
Эцэг эx нь xаяад явсан xүүxдээс ялгаа байxгүй
Аx заx ёс жаяг дэг журам нь алдагдсан
Арчаагүй ийм нийгмийг ардчилал гэдэг юм уу
Авилгал xээл xаxууль амьдралд нуxлагдсан
Аргаа барсан xүмүүсийг ард түмэн гэдэг юм уу
4 апр 2018