Тёмный
No video :(

“Оюунлаг Оршихуй” подкаст #23 ТННЭ-н зөвлөх, Др Байвалийн Батхишиг 

Оюунлаг Оршихуй
Подписаться 309
Просмотров 124
50% 1

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 23 дахь дугаарын зочноор Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол дахь Салбарын зөвлөх Др Б.Батхишиг оролцож Манчестерийн Их Сургуульд Магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байх үеийн болон эх орондоо очоод ажиллаж бүтээж үйл хэргийнхээ талаар хуучиллаа.
Тэрээр Англиас очоод 10 орчим жил Монголдоо олон улсын байгууллагуудад ажилласныхаа дараа АНУ-н Kолородагийн Их Сургуульд 2012 онд бэлчээр ба байгалийн экосистемийн Докторын зэрэг хамгаалжээ: Улмаар 2015 онд Тогтвортой Ноос Ноолуурын Олон Улсын Эвсэлийг хамтран үүсгэн байгуулалцаж, 2023 оны 4 сарыг хүртэл Монгол дах Салбарын захирал, өдгөө тус байгууллагын Зөвлөхөөр ажиллаж байна
Нутгаа хайрлан хамгаалах, өвлөн авч үлдэхтэй холбоотой “нутаг” үзлийг хэрхэн томъёолж нарийвчлан судалж улмаар ТННЭ-нхээ үзэл санаа болгон хэрэгжүүлж буй талаараа тун сонирхолтой яриа өрнүүллээ.
Тэрээр “Тогтвортой хөгжил гэдгийн энгийн үгээр оршин тогтнох чанар гэж ойлгож болно. Нутаг ухаан бол аливаа зүйлсийг цул бүхлээр харах, бүрэлдэхүүн хэсгээр нь ойлгож хүлээн авах ухаан юм. Энэ нь хайрцлагдсан мэдлэг биш, харин сфер буюу бүхлээр нь харилцан шүтэлцээ хамаарлыг бодолцох ухаан юм байна. Сүүлийн үеийн тогтвортой олон хөгжлийн чиг хандлагад бидний ертөнцийг үзэх үзэл шууд тохироод байна гэж хэлж болно. Тиймээс тайлбар гаргахад, ажил үүргээ хийхэд гадны үг нэр томьёо, гадны онолын зэрэгцээ өөрсдийнхөө түүх үндэстэн нутгийн онцлогоо үгүйсгэлгүйгээр харин бүр товойлгож, урлаг, боловсрол, төсөл, худалдаа арилжаа гэх мэт бүх талбарт тусгах хэрэгтэй. Үүний нэг жишээ илрэл ТННЭ (Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл) болж байна” хэмээн өгүүлсэн.
Хилийн чанадад сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулан ажиллаж бүтээж яваа Англид суралцаж төгсөгчдийн нэгэн төлөөлөл Др Б.Батхишигийн оролцсон дугаарыг тухлан сонирхоно уу!
#60thanniversarymongoliauk🇲🇳🇬🇧 #oyunlagorshihui #podcast60
#uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй
Зохион байгуулагчид:
Embassy of Mongolia in the UK
G-Studiomn / Жи-СтудиМН
UuganaaChat
Bataa Tserenbat
Ganzo Ulaan
Цогбадрах Эрдэнэбулган
Uuganbayar Batsukh

Опубликовано:

 

8 июн 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Сервисный центр в Ровеньках
00:27